2011-04-05,17:03

Нас насныхны хийх дасгал  

Нас насныхны хийх дасгал  

Сургуулийн өмнөх насны хүүхдийн хийх дасгал

Дасгал 1. Бөмбөгийг дээш шидэн, барьж авна.
Дасгал 2. Бөмбөгийг нэг гараас нөгөө гар руу шидэн барьж авна (цээжний урдуур, толгой дээгүүр).
Дасгал 3. Байрандаа үсрэлттэйгээр 180,360 градус эргэнэ. 5-8 удаа давтана.

 

Өсвөр насныхны дасгал
Дасгал 1. Бэлтгэх байдал: Түрүүлгээ харж хэвтэн гараа урагш өргөнө. Гараа аажмаар дээш тойргоор өргөөд биеийн дагуу буулган бэлтгэх байдалдаа буцаж орно. 4-8 удаа давтана.
Дасгал 2. Бэлтгэх байдал: Гараа алдлан түрүүлгээ харж хэвтэнэ. Нэг хөлөө өргөн биеэ газраас хөндийрүүлэхийг эрмэлзэнэ. 4-8 удаа хийнэ.
Дасгал 3. Бэлтгэх байдал: Гэдэргээ харан хэвтэж, гараа дээш өргөнө. Хөлөө эгцээр нь өргөн солбих хөдөлгөөн хийнэ. 15-20 удаа.

Насанд хүрэгчдийн хийх дасгал
Дасгал 1. Бэлтгэх байдал: хөлдөө мөрний хэмжээтэй зай авч зогсоно. Баруун хөлөө өргөн, гараа өвдгөн дээрээ тулаад сууж, босно. Хоёр хөл дээрээ ээлжлэн 3-10 удаа хийнэ.
Дасгал 2. Бэлтгэх байдал: Гэдрэгээ харан хэвтэж, гараа биеийн дагуу барина. Хөлөө өвдгөөр нугалан, эгц өргөж, буулгана. 10-15удаа.
Дасгал 3. Бэлтгэх байдал. Хөлөө жийж, гараа ардаа тулан сууна. Таазаа өргөн 5-7 секунд барьж, буцаад бэлтгэх байдалд орно. 3-10 удаа давтаж хийнэ.

Өвөө, эмээгийн хийх дасгал
Дасгал 1. Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч зогсоно. Гарын алгыг дээш харуулж, аажмаар дээш өргөж доош харуулан буулгана. 4-8 удаа давтана.
Дасгал 2. Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч, гараа ташаандаа аван зогсоно. Таазны үеэр тойрог хөдөлөгөөн хийнэ. 10-30 удаа давтаж хийнэ.
Дасгал 3. Тулгуураас барьж, хөлдөө мөрний хэмжээтэй зай аван зогсоно. Хөлийн өсгийг шалнаас салгахгүйгээр доош сууж, пүржин маягаар 3-5 удаа давтана.

 


 

бичсэн: Tungaa төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 1521

Сэтгэгдэл:

ярзайтал инээх а ха ха ха хөөрхөн юм а а
Бичсэн: Зочин хэзээ: 22:30, 2011-10-24 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)